Missouri State University

English Language Institute - Preparing for a New World!

.      

Current Students
    Newsletter
    Photos
    Cost
    In Arabic
    In French

CONTACT


Jim D. Morris Center for
Continuing Education

301 S. Jefferson Ave, Springfield, MO 65806
Phone: 417-836-6540
Fax: 417-836-4784

JaneRobison@missouristate.edu
eli.msu@gmail.com

 

 


 


 

 

Нийтлэг асуулт хариулт

 Англи Хэлний Институтэд (цаашид АХИ гэх) хэрхэн бүртгүүлэх вэ?

 Би материаллуудаа факсаар илгээж болох уу?

 АХИ-д  бүртгүүлэх эцсийн хугацаа
    байдаг уу?

 Би ахлах сургуулиа төгсөөгүй байхдаа АХИ-д элсэх боломжтой юу?

 Хичээл ямар хугацаагаар үргэлжилдэг вэ?

 Би их сургуульд элсэхийн тулд АХИ-д ямар хугацаагаар суралцах
    шаардлагатай вэ?

 АХИ-ийг амжилттай төгсөх нь Миссури Мужийн Их Сургуульд элсэхэд
    шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшинг хангасанд тооцогдох уу?

 Би АХИ-д суралцах хугацаандаа их сургуулийн хичээлүүдэд зэрэгцэн
    суралцаж болох уу?

 Сургалтын төлбөр хэд вэ?

 Сургалтын төлбөрөөс гадна би ямар төлбөр төлөх шаардлагатай вэ?

 Би төлбөрөө хэзээ төлөх вэ?

 Би сургуулийн дотуур байранд амьдрах шаардлагатай юу?

 Би аль түвшний ангид элсэн суралцахаа хэрхэн мэдэх вэ?

 АХИ-д миний өдөр тутмын хуваарь ямар байх вэ?

 I-20 маягт ирэхэд хэдий хугацаа шаардагдах вэ?

 Би Спрингфиелдэд хэзээ ирэх хэрэгтэй вэ?

 

 

АХИ-д хэрхэн бүртгүүлэх вэ?
Та
"энд" дарж өргөдлийн маягтыг бөглөн электрон байдлаар илгээж болно. Эсвэл өргөдлийн маягтаа 417-836-4784 дугаарын факсаар илгээнэ үү. Өргөдлийн маягтаас гадна та өөрийн сургалтандаа зориулах 18,446 буюу түүнээс дэээш ам.доллартай гэсэн албан ёсны баталгааг өөрийн данс эзэмшдэг банкнаас ирүүлэх шаардлагатай. Дурдсан мөнгөн дүн нь та АХИ-д нэг жил суралцахад шаардагдах юм. Түүнчлэн та өөрийн бүрэн дунд боловсролын гэрчилгээнийхээ хуулбарыг илгээх хэрэгтэй. Өргөдлийн үнэ болох 100 ам.долларыг та төлбөрийн карт эсвэл мөнгөний ордероор хийж болно. Төлбөрийн картаар хийх бол бидэнд дараах мэдээллээ мөн ирүүлнэ үү. Үүнд: карт эзэмшигчийн нэр, картын дугаар, дуусах хугацаа, баталгаажуулах дугаар (картны хойд талд буй дугааруудын сүүлийн гурван орон) болон ямар карт болох (Мастер, Виза, Американ Экспресс гэх мэт).

 Back to top

Би материаллуудаа факсаар илгээж болох уу?
Тийм ээ. Та шаардлагатай бүх баримт бичгээ +1-417-836-4784 дугаарын факсаар ирүүлж болно.

 

Англи хэлний институтэд (цаашид АХИ гэх) бүртгүүлэх эцсийн хугацаа байдаг уу?
Та оюутны виз авахын тулд өргөдлийн маягтаа аль болох эртнээс гаргах нь ашигтай. Тус институт нь өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа тогтоогоогүй ч бид хичээл эхлэхээс наад зах нь 60 хоногийн өмнө бүртгүүлэхийг зөвлөж байна.

 

Би ахлах сургуулиа төгсөөгүй байхдаа АХИ-д элсэх боломжтой юу?
Та АХИ-д суралцах боломжтой ч ахлах сургуулиа төгсөх, эс бөгөөс дүйцүүлэх шалгалтыг өгөхөөс нааш их сургуульд элсэн суралцах боломжгүй юм.

 

Хичээл ямар хугацаагаар үргэлжилдэг вэ?
АХИ-ийн хуваарь нь Миссури Мужийн Их Сургуулийн хуваарийн нэгэн адил буюу намар, хаврын улиралд 16 долоо хоног, зуны улиралд 8 долоо хоног хичээллэдэг. Та АХИ-ийн хуанлийг үзнэ үү.

 Back to top

Би их сургуульд элсэхийн тулд АХИ-д ямар хугацаагаар суралцах шаардлагатай вэ?
Оюутнууд АХИ-д ямар хугацаагаар суралцах нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Үүнд: таны манайд элсэн суралцах үеийн англи хэлний түвшин, хичээлээс гадуур англи хэлээр ярьж буй байдал, өөрийн идэвхи зүтгэл гэх мэт. Манай ихэнх элсэгчид дээд түвшингээс эхлэн нэг улирал суралцан төгсдөг. Түвшин тогтоох шалгалтад 2 шат доогуур амжилт үзүүлсэн суралцагсад тус институтэд наад зах нь нэг жил суралцана гэж бодох хэрэгтэй.

 

АХИ-ийг амжилттай төгсөх нь Миссури Мужийн Их Сургуульд элсэхэд шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшинг хангасанд тооцогдох уу?
Тийм ээ. Миссури Мужийн Их Сургуулийн элсэлтийн журмын дагуу элсэгчдээс Тоефл-ийн шалгалтын оноо (дэлгэрэнгүй мэдээллийг доорхи  хүснэгтээс үзнэ үү) шаарддаг. Түүнчлэн Миссури Мужийн Их Сургууль нь АХИ-ийн оюутнуудыг хэддүгээр шатны ангийг төгсгөснөөс нь хамааран Тоефлийн шалгалтын тодорхой оноотой дүйцүүлэн тооцож сургуульдаа элсүүлдэг.

 

Шалгалт

Бакалаврын сургалтад хамрагдах оюутнаас шаардах доод оноо

Магистрын сургалтад хамрагдах оюутнаас шаардах доод оноо

TOEFL-PBT (paper based)

500

550

TOEFL-CBT (computer based)

173

213

TOEFL-IBT (internet based)

61

79

IELTS

5.0

6.0

Миссури Мужийн Их Сургуулийн АХИ

4 дүгээр шатны ангийг төгсгөх

5 дугаар шатны ангийг төгсгөх

 

 

Би АХИ-д суралцах хугацаандаа их сургуулийн хичээлүүдэд зэрэгцэн суралцаж болох уу?
Та АХИ-ийн зарим хичээлийг үзэж дууссан бол АХИ-ийг бүрэн төгстлөө их сургуулийн зарим хичээлүүдэл суралцах боломжтой. Гэхдээ та их сургуулийн жинхэнэ оюутан болохын тулд АХИ-ийг төгсөх шаардлагатай.

 Back to top

Сургалтын төлбөр хэд вэ?
АХИ-ийн төлбөр нь АНУ-д ижил төстэй сургалт явуулдаг бусад сургалтын төвүүдийнхээс бага. Фултайм буюу бүх хичээлд суух оюутан нь тус бүр 16 долоо хоног үргэлжлэх хаврын болон намрын улиралд 3,200 ам.доллар, 8 долоо хоног үргэлжлэх зуны улиралд 1,900 ам.долларын төлбөр төлнө. Энэхүү төлбөрт сурах бичгийн үнэ, компьютер хэрэглэсний төлбөр болох 75 ам.доллар, үйл ажиллагааны 25 ам.доллар болоод эрүүл мэндийн төвийн төлбөр болох 45 ам.доллар багтаагүй болно. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

Сургалтын төлбөрөөс гадна би ямар төлбөр төлөх шаардлагатай вэ?
Миссури Мужийн Их Сургуулийн гадаад оюутнууд нийтээрээ гадаад оюутны эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Энэхүү даатгал нь жилд 932 ам.доллар (хавар, намрын улиралд тус бүр 466 доллар, зуны улиралд 178 доллар). Энэхүү даатгалд гадаад оюутнууд нийтээрээ заавал хамрагддаг. АХИ-ийн оюутнууд сургалтын төлбөрөөс гадна компьютер ашигласны төлбөр болох 75 долларыг төлөх хэрэгтэй. Түүнчлэн сургалтын хугацаанд зохион байгуулах арга хэмжээнүүдийн төлбөрт 25 доллар шаардлагатай. АХИ-ийн оюутнууд мөн улирал тутамд эрүүл мэндийн төвд 45 долларын төлбөр төлдөг. Англи хэлний түвшин тогтоох шалгалт үнэгүй. Гэхдээ хэрвээ та нийт оюутнуудаас авах түвшин тогтоох шалгалтаас хоцорч ирвэл 50 долларын нэмэлт төлбөр төлөх хэрэгтэй болно.

 Back to top

Би төлбөрөө хэзээ төлөх вэ?
Сургалтын төлбөр болоод үйл ажиллагааны төлбөрийг АХИ-ийн танилцуулах ажиллагаа явагдсаны маргааш төлнө (хичээл эхлэхийн өмнөх Баасан гаригт).

 

Би сургуулийн дотуур байранд амьдрах шаардлагатай юу?
Бид оюутнуудаа сургуулийн оюутны байранд амьдрах нь илүү гэж үздэг. Тэр тусмаа америк оюутантай нэг өрөөнд амьдрах нь оюутны үгийн санг нэмж ярианы чадварыг сайжруулах, америк ахуйтай танилцахад ихээхэн дөхөмтэй үзүүлдэг юм. Сургуулийн дотуур байранд амьдрах талаар илүү тодорхой мэдээллийг
http://www.missouristate.edu/reslife хаягаар хандан үзнэ үү.

 

Би аль түвшний ангид элсэн суралцахаа хэрхэн мэдэх вэ?
Түвшин тогтоох шалгалтын дүн таныг ямар түвшний ангид элсэн суралцахыг тодорхойлно. Түвшин тогтоох шалгалтаар бид таны сонсож ойлгох, бичих, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох чадвар болоод ярих чадварыг шалгана.

 Back to top

АХИ-д миний өдөр тутмын хуваарь ямар байх вэ?
Долоо хоног бүрийн Даваагаас Пүрэв гаригт хичээл өглөө 9 цагт эхэлж 15 цагт (дунд нь нэг цагийн цайны завсарлагатай) дуусдаг. Баасан гаригт хичээл 9 цагт эхэлж 12 цагт тардаг

 

I-20 маягт ирэхэд хэдий хугацаа шаардагдах вэ?
Бид шаардлагатай бүх материалыг (бүрэн бөглөсөн өргөдлийн маягт, паспортын хуулбар, санхүүгийн баталгаа, өргөдлийн маягтын үнэ) хүлээн авсны дараа өргөдөл гаргагчийг АХИ-д элсүүлж I-20 маягт элссэн тухай захидлыг илгээдэг. Элсүүлэх ажиллагаанд дунджаар 7-10 хоног шаардагддаг.

 

Би Спрингфиелдэд хэзээ ирэх хэрэгтэй вэ?
Та хичээл эхлэхээс дунджаар 10 хоногийн өмнө Спрингфиелдэд ирэхээр төлөвлөх хэрэгтэй. Энэ нь танд түвшин тогтоох шалгалтаа өгөхийн өмнө цагийн зөрүүгээ арилгахад дөхөмтэй юм. Хэрвээ та түвшин тогтоох шалгалт авч дууссаны дараа ирвэл та хоцорч ирсний төлбөр болох 50 долларыг нэмж төлөх шаардлагатай болно.

 Back to top

 

Missouri State University, Jim D. Morris Center for Continuing Education :: Copyright 2002